YouTube-ийг илүү сайн хэрэглэх сонирхолтой зөвлөмж

2009/12/19 Нийтэлсэн : etvgen 7 Сэтгэгдэлтэй
Интернет ертөнцөөр аялал хийх хүн бүр YouTube-р заавал дайран гардаг билээ. Та илүү ахисан түвшинд  YouTube дээр ажиллахыг хүсэж байна уу?

Зөвлөмж №1
Видеог илүү өндөр нягтралтайгаар үзэх боломж:
 YouTube дээр видео үзэж байхад заримдаа видеоноос баруун доод хэсэгт “Watch in High Quality” гэсэн бичиг гарсан байхыг та ажиглаж байсан уу?

Image generator буюу хялбархан зураг үүсгэх

2009/12/15 Нийтэлсэн : etvgen 6 Сэтгэгдэлтэй
Та хаа нэгтэй аль эсвэл хэн нэгний hi5, profile, утас нь дээр нь ч юм уу доорх зургууд шиг чамин зүйл харсан уу? за би өмнө нь ямар гоё юм бэ яаж хийдэг юм бол нтр гээл гайхдаг байлаа харин энэ нь ямар нэгэн программ биш бөгөөд ганц нэг сайтуудруу ороод л хялбархан хийгээд авчихдаг юм байна. За би эдгээр зургийг www.imagechef.com, www.123pimpin.com дээр хийсэн шүү та ч гэсэн хийж аваад утсандаа ч юмуу хүссэн зүйлдээ ашиглаарай хүмүүсийн нүдийг хужирлаад гоё юм байна лээ кк :)

Бас нэг сэтгэгдлүүд харуулах скрипт

2009/12/04 Нийтэлсэн : etvgen 5 Сэтгэгдэлтэй
Буруу зөвийн мэдэхгүйн би ер нь хүмүүсийн блогоос янз янз юм харж явдгийн  хэхэ тэгээд гайгүй таалагдсан код ч юмуу ер нь авчихмаар зүйлээ Page Source хийж байгаад хусчихдаг юм. :P
Саяхан 131дг-ийн блогоос сэтгэгдлүүд гэсэн фижетийг харлаа энэ блог л ганцхан блогспот дээр ийм сүүлийн сэтгэгдэл харуулдаг фижеттэй байх за тэгээд блогчидод хэрэг болчихмоор л санагдаад скриптийн олоод ирлээ.
Шошго : Шошго :

Блогын эзэн бусдаас яалгаран сэтгэгдэл бичих үү?

2009/12/02 Нийтэлсэн : etvgen 10 Сэтгэгдэлтэй
Та анзаарсан бол би блогтоо сэтгэгдэл бичихэд бусдаас өөр өнгөөр бичдэг шүү дээ энэ нь олон сэтгэгдэл бичдэг блогын хувьд бол хариу үлдээхэд бусдад хялбар хүрэх давуу талтай байх ... Мэдээж энэ нь зөвхөн блогспот дээр болно шүү :P За үндсэн ажилдаа оръё !

Таны web хуудас хэр үнэтэй вэ?

2009/12/01 Нийтэлсэн : etvgen 8 Сэтгэгдэлтэй
Хэн нэгний вэб хуудас хир их хандалттай аль эсвэл хэзээ нээгдсэн, хаана байрладаг гээд л олон зүйлийг энэ site-руу орж тандаж болох юм байна. http://www.cubestat.com Би өөрийнхөө блогыг үзлээлдээ
Website Worth: $330.69, (Вэб хуудасны үнэ юмуудаа)
Daily Pageviews: 151,  (Өдрийн дундаж хуудас нээгдсэн үзүүлэлт)
Daily Ads Revenue: $0.45(хэрэв ads буюу сурталчилгаа байрлуулбал олох орлого, энэ нь тодорхой хандалт тутамд тулгуурлан гаргадаг юмшиг байган

Back to Top буюу Хуудасний эхэнд очих холбоос блогтоо байршуулах

2009/11/29 Нийтэлсэн : etvgen 18 Сэтгэгдэлтэй

Хүмүүсийн блог хэсэж байхад иймэрхүү зүйл блогтоо байрлуулсан харагддаг. Хүн блогыг уншаад блогын доод хэсэгт очоод буцаж дээшилдэг шүү дээ энэ нь хялбархан дээшлэх боломж олгодог давуу талтай миний блогт ч гэсэн байдаг шүү дээ за тэгэхлээр одоо яаж хийх талаар зааж өгье

Хуудас автоматаар шилжvvлэх скрипт мөн код

2009/11/26 Нийтэлсэн : etvgen 6 Сэтгэгдэлтэй


Хэрэв та блог хөтлөөд ч юмуу аль эсвэл site ажлуулж байгаад өөрийн домайн нээрээ сольсон бол хүмүүс мэдээж өмнөх хаягаар тань л хандана шүү дээ тэгээд л төөрнө :P тэгвэл үүнийг шийдэх нэг арга нь хуудас автоматаар шилжvvлэх скрипт, код байдаг бөгөөд та тэр кодыг өөрийн блог ситедаа байрлуулж өгсонөөр  таны блогыг хүмүүс амар хаялбар мэдэж авах болно. Мэдээж энэ зүйлийг блогспот дахь блогтоо ч хэрэглэх боломжтой за тэхлээр үндсэн ажилдаа орчихъё
Шошго : Шошго :

Newer Posts, Older Posts болон Home-г өөрийнхөөрөө өөрчлөх

2009/11/25 Нийтэлсэн : etvgen 9 Сэтгэгдэлтэй

Блогспот дээр хуудас тоолох хэрэгсэл байдаггүй муу талтай дээрээс нь Монгол хэлний сонголт байдаггүйгээс Older Post, Newer Posts, Home гэх зэрэг холбоосоор өмнөх бичлэг нийтлэлрүүгээ ордог. Өмнө нь би эдгээр холбоосыг хэрэглэдэггүй зөвхөн нүүрэндэх мэдээллийг сонирхоод гардаг байсан удаа бий За тэгвэл одоо эдгээр холбоосыг бусдад ойлгомжтойгоор солих аргыг зааж өгье !

Шошго : Шошго :

Нөгөө байнга шахуу гараад байдаг Korea кинонууд ...

2009/11/23 Нийтэлсэн : etvgen 4 Сэтгэгдэлтэй

Сая тэнэж яваад банжиг медиа дээрээс Энэ залуусаар бахархахгүй байхын аргагүй гэсэн нийтлэл олж уншлаалдаа. Тэгээд таалагдсан болохоор блогтоо оруулчихлаа. Ер нь сүүлийн үед Солонгосчууд их дайны түүхэн кино хийдэг болжээ та юу гэж бодож байна миний бодлоор үнэндээ ямар ч түүх намтаргүй улс орон шүү дээ тийм биз дээ худлаа л одоо нээх айхтар дайн тулаан хийсэн баатрууд болох гэж ядсан мэт санагдаад байдаг юм.

Blog-тоо огноо болон хоног тоологч хэрхэн байрлуулах вэ?

2009/11/21 Нийтэлсэн : etvgen 7 Сэтгэгдэлтэй

За тэгэхлээр зарим хүмүүсийн Blog дээр иймэрхүү тоологч байгаад таны нүдийг хужирлаад байна уу?. Жишээн миний энэ блогч юм уу :P http://etvgen.blogspot.com/ хэхэ одоо харин хэрхэн өөрийн блогтоо байрлуулах вэ гэдгийг зааж өгье ! Юуны түрүүнд мэдээж
1. Блогспот дээрээ нэвтэрсэн байна.
2. Түүний дараа Layout >> Page Element дарааллаар орно.



Blog-тоо бичлэг болон сэтгэгдэлийн тоологч байрлуулах уу?

2009/11/17 Нийтэлсэн : etvgen 12 Сэтгэгдэлтэй

За тэгэхлээр та анзаарсан байх миний блогт нийт бичлэг,  нийт сэтгэгдэл гэсэн тоологч байдаг. Та тэр жижиг зүйлийг сонирхдог бол, түүний хялбархан өөрийн блогспот дахь блогтоо хийж болох юм. дэлгэрэнгүй дарж зааврын дагуу хийгээрэй. :)



3-хан үг

Нийтэлсэн : etvgen 12 Сэтгэгдэлтэй
Охин: Чи надад нээрээ хайртай юу?
Хөвгүүн: Тийм ээ, мэдээж.
Охин: Би чамаас хайртай гэдэг үгийг сонсмоор байна.
Хөвгүүн: Тэгэх шаардлагагүй.
Охин: Яагаад?
Хөвгүүн: Учир нь...
Шошго : Шошго :

Comment үлдээх хэсэгт хүндрэл гараад байна уу?

2009/11/13 Нийтэлсэн : etvgen 8 Сэтгэгдэлтэй

Блогспот дээр зарим template-аас болоод comment үлдээх хэсгийн verification word буюу таныг хүн гэдгийг батлах код бичих хэсэг харагдахгүй байдаг талтай тэгвэл үүнийг одоо хэрхэн янзлах вэ гэдгийг зааж өгье

За мэдээж Layout -> Edit HTML гэж ороод нөгөөх "Expand Widgets Templates" гэсэнгээ чагтална. Түүний дараа доорх кодыг хайна.

Шошго : Шошго :

Азийн танхимын наадмын хос медальтнууд

2009/11/09 Нийтэлсэн : etvgen 6 Сэтгэгдэлтэй

Монголын багийн медалийн салхийг хагалж 11 сарын 1-нд DOTA allstars - н төрөлд мөнгөн медаль авсан ба санхүүгийн бэрхшээлээс болоод авч яваагүй CS - н багийнхаа өмнөөс тоглоод хүрэл медаль авчээ. (Монголчууд ер нь юм юманд авъяастай нь эндээс харагдаад байгаа юм). Ингээд манай тамирчид нийтдээ 2 мөнгө , 5 хүрэл медаль авч нийлбэр дүнгээрээ 23-р байранд орсон юм байна.


Шошго : Шошго :

Виктор цой, Кино хамтлаг

2009/11/08 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй

Оросын хамгийн алдартай рок од 19 жилийн eмнe таалал тeгссeн ч тvvнийг хэн ч мартаагуй аж. Цойгийн вебсайтнаас 15 нзстай охид одоог хvртэл салдаггvй бeгeeд “Витька”-даа зориулж шvлэг бичсээр л байна. “Кино” хамтлаг нь зeвлeлтийн рок хамтлагуудаас хамгийн шилдэг нь байсан. Энэ нь зvгээр нэг vгсийн нийлбэр биш юм. Урьд нь оросын рок хeгжимчдээс хэн ч хийж чадаагvй зvйлийг “Кино” хамтлаг хийсэн.

Муур хөөрхөн амьтан шүү :D

2009/11/07 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй
www.balburam.com

Photobucket
Тиймээ би яваж байна. :D
Photobucket
Би архи уусан шүү кк
Photobucket
Миний найз битгий гараа тэнд хэтэрхий олон хулгана байна :(
Photobucket
Одоо зураг дарах гэж байна байрлалаа эзэлцгээе !
Photobucket
Чи хэн бэ? Танихгүй хүн намайг хараад байна уудаа
Photobucket
Өөрөө яг хүүхэд шиг юмаа хаха
Photobucket
Тиймээ, би чамаас илүү юм байна :D
Photobucket
Наад сүүнээсээ надад өгөөдхөөч би яг өлсөж үхлээ :D
Photobucket
Би ёстой залхуу юм аа
Photobucket
Энд унтах үнхээр сайхан :))
Photobucket
Хамт алхдаг найз минь
Photobucket
Би үнэндээ үнэхээр бэзкэн л дээ :(
Photobucket
Хаяа би ганцаараа явдаг
Photobucket
Надтай тоглох хэн нэгэн байхгүй биз ? :(
Photobucket
Би хоолоо идчихлээ, их амттай байлаа шүү :))

Шошго : Шошго :

Амьсгалын замын халдварууд, ханиад, хоолой өвдөлт, томуугаас урьдчилан сэргийлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн

2009/11/06 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй

Та Андрографис паникулама нь таны амьсгалын систем болон бие хамгаалах чадварт чинь тустай гэггийг мэдэх үү? H1N1 томуугийн халдвар болон энгийн ханиад, нь одоо хамгийн сэтгэл зовниосон асуудал болоод байгаа бөгөөд нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг шаардаж байна. Ханиад томуу нь ихэвчлэн бидний хамар, хоолой, мөгөөрсөн хоолой уушиг зэрэг амьсгалын замын эрхтнээр халдварладаг вирусын гаралтай өвчин юм.

Ялаанууд хүн шиг амьдарвал ...

2009/11/05 Нийтэлсэн : etvgen 4 Сэтгэгдэлтэй
Dead Flies Art (15 pics)
Шошго : Шошго :

Леонардо да Винчи

2009/11/02 Нийтэлсэн : etvgen 4 Сэтгэгдэлтэй

Леонардо ди сэр Пиэро да Винчи (Итали хэл: Leonardo di ser Piero da Vinci, 1452 оны 4 сарын 15 - 1519 оны 5 сарын 2) нь Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектурч, хөгжимчин, ба зохиолч байв. Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ.

Тайлбаргүй зураг - 1

Нийтэлсэн : etvgen 4 Сэтгэгдэлтэй
Сонин зурагнууд байж магад ... Тайлбаргүй ээ
Шошго : Шошго :

Зураг гэж бас сонин юм аа

2009/10/30 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй


Энгийн мөртлөө нэг л сонин нүдийг минь хураад ч байх шиг Эсвэл нүд намайг хураад байгаач юмуу хэхэ гэхдээ л энэ зураганд учир байна. :P Та юу гэж бодож байна дэлгэрэнгүй дарж сонирхоорой. :))

Амьдрал гэж юу юм вэ?

2009/10/29 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Амьдрал гэж юу юм бэ?
Амьддаа хүн ямар байх ёстойг
Амьдралаас хү н юуг ухаардгийг
Амьдралд нухагдсан хүн ямар болдгийг
Аяндаа чи өөрийнхөөөрөө мэдчих юм              Ш.Долгор
Амьдрал гэж юу вэ? Амьдралын тухай ойлголтыг цөөн үгээр илэрхийлэх аргагүй юм. Амьдрал бол хязгааргүй баян, хэмжээлшгүй өргөн дэлгэр билээ.

Өөрийн ком дээрээ олон мессэнжер оруулмаар байна уу?

2009/10/21 Нийтэлсэн : etvgen 8 Сэтгэгдэлтэй
Та хэдэн yahoo ID-тай вэ? Ихэвчлэн хүмүүс олон account-тай байдаг тэгээд мэдээж өөрийн компьютердаа зэрэг зэрэг оруулчихвал сайхан л даа хэхэ Хаяа мессэнжерээр ... олон мессэнжер оруулдаг programm байна уу? нтр гээд асуугаад байдгийн тийм болохоор би блогтоо сайхан тайлбарлаад бэлдчихье гэж болдоо :)) тэгээд асуухлээр нь энэ холбоосоо өгөөд л амар болчино кк За тэхлээр олон мессэнжер оруулахад ямар нэгэн программ хэрэггүй Windows xp дээр зүгээр л гар аргаар тохируулж болно. зааварыг дагаад хийгээрэй !




1. Start >> Run орно.
2. Тэгээд тэр хэсэгтэй regedit гэж бичээд ENTER дарна.
3. Дараан дараах дараалалаар нэгээд л байна HKEY_CURRENT_USER >> Software >> Yahoo >> Pager >> Test
4. Test folder дээр хулганы баруун товчыг даран New >> DWORD Value сонгоод Plural гэсэн нэр өгч хадгална.
new dm value
5. Үүний дараа шинэ нээсэн Plural дээрээ ENTER дарж ороод >>
Value data : 1
Base : Decimal болгож өгөөд OK дараад л боллоо.

edit dword value


Ингээд л олон мессэнжер ордог болж байгаамдаа. :D Амжилт !!!
Шошго : Шошго :

Youtube-ээс бичлэг татахад ямар нэгэн programm хэрэггүйшдээ

2009/10/19 Нийтэлсэн : etvgen 7 Сэтгэгдэлтэй
Хүмүүс мессэнжэрээр youtube-ээс видео татдаг pro байна уу? нтр гээл асуугаад байхийн миний хувьд бол би зүйгээр л нэг site-руу ороод бичлэгийнхээ URL-ийг бичээд л хүссэн видеогоо MP4, FLV файлаар татаад авчихдаг. Ямар нэгэн байдлаар programm нтр суулгаж өөрийнхөө ком дээр ачаалал өгөх үнэн дургүй :P кк. За за тэхлээр та www.youddl.com хаягаар орж Youtube болон MySpace, MetaCafe, DailyMotion, Vimeo гэх мэтчилэн бас бус олон site-аас хүссэн видеогоо хаялбархаан татаж авч чадахаар боллоо. Амжилт :))
Бичлэгийнхээ URL гэж юу юм бэ?
Таны үзэж буй бичлэгийн хажууд байгаа холбоос

Recent comment -ыг блогтоо нэмэх

2009/10/15 Нийтэлсэн : etvgen 15 Сэтгэгдэлтэй
Recent comment буюу шинэхэн сэтгэгдэлүүдийг өөрийн блогтоо яаж оруулах вэ?. Blogger-т feed-ын тусламжтайгаар үүнийг харуулах боломж байдаг ч feed нь яг тухайн үед орсон comment-ыг тухай бүрт нь харуулж чаддаггүй. Нэг үгээр хэлвэл хугацааны завсараар feed-ээ update хийгээд байгаа юм шиг байгаа юм. Тийм болохоор зайлшгүй иймэрхүү зүйл хэрэг болоод байна.Тэгвэл доорх кодыг өөрийн блогтоо байрлуулаад бүх зүйл шийдэгдэх нь байна.



<div class="widget-content">
<script style="text/javascript" src="http://sanakae.googlepages.com/js_comments.js"></script><script style="text/javascript">var a_rc=10;var m_rc=true;var n_rc=false;var o_rc=32;</script><script src="http://muruudii.blogspot.com/feeds/comments/default?alt=json-in-script&callback=showrecentcomments"></script>
</div>

дээрх кодын http://muruudii.blogspot.com/ гэсэн хэсгийг өөрийн блогоор солих хэрэгтэй.
a_rc=10; // нийт харагдах comment-ын тоо
o_rc=32 // нийт харагдах comment-ын урт

Aмжилт Эх үүсвэр : www.sanakae.com
Шошго : Шошго :

Альфред Нобель гэж хэн байв?

Нийтэлсэн : etvgen 3 Сэтгэгдэлтэй
Нобель гэж хэн байв аа. Тvvний тухай янз бvрээр л бичдэг. Тvvнийг ах дvv нартайгаа таарч тохирдоггvй, бусадтай нийцэрхvv биш, ааш муутай зожиг, хэдэн цагаар ч хамаагvй ганцаараа юм бодоод суучихдаг хvн байсан гэдэг. Тэрээр мeн хvvхнvvдэд таалагддаггvй байжээ. Харин тvvнд зохион бvтээх их авьяас л заяасан юм. Усан доорх тэсрэх бeмбeгийг анх зохиосон Эммануель Нобелийн олон хeвгvvд дундаас Альфред ганцаараа эрин зууныг дамжин мeнхрeх жамтай байжээ. Эцэгньхvvдээ физик болон химийн хамгийн шилдэг багш нарыг хeлслeн хичээл заалгадаг байжээ. Харин ээж нь тvvний этгээд занд санаа зовон бусдаас eeр ийм хvн манай гэр бvлд яагаад бий болов гэж бухимдан vглэдэг байлаа. Гэхдээ тvvний онцгой хичээл зvтгэл багш нарынх нь гайхлыг тeрvvлдэг байлаа. Альфред Европын шилдэг эрдэмтэдтэй уулзан мэргэжил боловсролоо дээшлvvлсний vр дvнд богино хугацаанд чадварлаг химич болсон юм. Тэр дарь орлуулагчийг олох талаар нухацтай судалгаа хийж эхлэв. Энэ нь тvvний баяжихын vндсийг тавьсан гэдэг. Дарь бол vнэтэйгээс гадна тохиромж муутай, бас амархан нордог. Тийм болохоор дарийг орлох бодисыг нээсэн хvн эрин зуунд алдаршаад зогсохгvй сая саяар тоологдох орлоготой болох боломж байлаа. Иймээс тэр эцэгтэйгээ нитроглицeрин гэдэг бодисыг ашиглах талаар ярилцжээ. Туршилт…Хvхрийн хvчил болон азотын хvчлийн хольцыг халаатал хуруу сав дэлбэрчээ. Дараа нь Асканио Собреро гэгч итали эр vvнээс санаа аван уг хольцонд бага зэрэг глицерин нэмээд vvссэнбодисыг нитроглицерин гэж нэрлэсэн боловч тvvнийгээ хаанаа яаж ашиглахаа мэдэхгvй байжээ. Гайхалтай нь энэ нь тэдний яриад л байсан дарь орлуулагч байсан юм. Харин Собреро уг бодисыг зvрхний eвчтэй хvнд аяга усанд хоёр дуслаар хийж уулгахаас eeр арга олсонгvй. Тэвчээртэй Альфред энэ бодисыг олон зvйл дээр туршин vзээд чухам юунд хамгийн их хэрэгтэй болохыг нээж олжээ. Ийнхvv Собрерог биш, гагцхvv Альфредийн шинээр гаргаж авсан нитроглицериний ид шидийн талаар дэлхий даяар шуугиж байлаа. Ингээдтvvний нитроглицериний vйлдвэр хаа сайгvй нээгдэж Альфред дэлхийн зах зээлийг эзлэн авахаар шаргуу ажиллаж эхэлжээ. Гэвч энэ бодисын шинж чанар нь бvрэн судлагдаагvй, vйлдвэрлэх технологи нь бvрэн баталгаажаагvй, аюулгvй ажиллагааны хувьд эрсдэлтэй гэдгийг Альфред хэн нэгэнд хэлээгvй ч дотроо маш их шаналж байлаа.1864 онд Стокгольм хотыг хvчтэй дэлбэрэлт доргиов. Ах дvv Нобелийн шинэ фабрикт илгээхээр бэлтгэсэн 100 кг нитроглицерин дэлбэрч байшин барилга нуран, бvх ажилчдыг нуранги доор булшилжээ. Шведийн сонин хэвлэлд “тэнд цогцос байхгvй, харин хvний яс, махны овоо л байв” хэмээн бичиж байлаа. Альфред өөрөө нvvрэндээ хeнгeн шарх олсон боловч бага дvv Эмиль нь ажилчидтай хамт амь vрэгджээ. Аавдаа энэ мэдээг дуулгахад эцэг нь хэдэн минут таг дуугvй гeлврч байснаа ямар нэгэн зvйл хэлэх гэж байгаа мэт толгойгоо эргvvлэнгvvтээ хeсeр унаж, тvvнээс хойш саа eвчинд нэрвэгдэн найман жил хэвтэрт байж байгаад eeд болсон гэдэг. Ингээд нитроглицериний vйлдвэрлэлийг зогсооход хvрсэн байна. Гэхдээ Альфред дахиад л лабораторид сууж туршилтыг тэвчээртэй хийсний vр дvнд хуурай, шатдаггvй, зeвхeн тодорхой нeхцeлд дэлбэрдэг шинэ бодис динамитийг бий болгожээ. Ингэснээр тvvний ажил vйлс нь дахин цэцэглэж, бvр “динамитийн хаан” хэмээн нэрлэгдэх болов. Ингээд тэрээр Парист шилжин ирж eндeр vнэтэй харш худалдан авчээ. Ингэснээр тvvнийг томоохон язгууртнуудын хvлээн авалтанд албан ёсоор уридаг болжээ. Гэхдээ тvvнийг тодорхой хvрээнээс бусад газар сайн мэддэггvй байлаа. Альфред лабораторид богино хугацаагаар эрчимтэй ажилласны эцэст каучукан дугуйтай унадаг дугуйны хамгийн анхныхыг зохиожээ. Мeн удалгvй байлдааны пуужин зохиогчийн эрхийг авч, хиймэл торго бvтээх жорыг хvртэл гаргав. Тэрбээр дэлхий дахинд алдаршив. Гэвч тvvний хувийн амьдрал аж жаргалгvй байв. Бага залуудаа дурлаж явсан бvсгvй нь eeр хvний эхнэр болжээ. Тvvнээс хэзээ хойно нэгэн цэцгийн дэлгvvрийн худалдагч хvvхэнд сэтгэлтэй болж гэрлэсэн байна. Гэтэл тvvний эхнэр 20-хон настай Софи бvсгvй эд мeнгeнд толгой нь мансуурч зугаа цэнгэл хeeж явсаар эцэст нь eeр хvнээс хvvхэдтэй болсноор тэдний 18 жилийн хамтын амьдрал сvйрсэн байна. Тэр явдлаас хойш Альфред хоёр жилийн турш нойр хоолгvй явсаар санаа сэтгэлийн гvн зовлонд автан хэдэн vнэнч зарц нарынхаа хараа хяналтан доор асруулж байгаад 1896 оны 12-р сарын 10-нд насан эцэслэжээ. Тvvний гэрээслэлийг гvйцээсэн нотариатч хамгийн эцсийн хvсэлтийг нь нийтэд сонордуулсангvй. Альфред eeрийг нь нас барсны дараа венийн судсаа огтлохыг захисан юмсанж. Учир нь тэр eeрийгee летаргия буюу vхсэн мэт унтдаг eвчин туссан байж магадгvй хэмээн болгоомжилж амьдаараа оршуулагдахаас айжээ. Гэхдээ “динамитийн хаан” хэмээн дэлхийд алдаршсан Нобель гэрээслэл vлдээсэн. “Миний бvх хeрeнгe, хогшлыг минь миний итгэмжлэгдсэн хvмvvс бэлэн мeнгe хeрeнгe болгох ёстой. Ингэж цугласан хeрeнгe нь банкинд найдвартай хадгалагдана. Мeнгe хeрeнгe шинжлэх ухаан, уран зохиолын болон энх тайвны vйл хэрэгт хувь нэмэр оруулсан хvмvvст шагнал болгон олгох тусгай сангийн эзэмшил болно”гэж захижээ. Тэр гэрээслэлдээ таван салбарыг зааж нэрлээд харин математикийг дурссангvй. Учир нь тэр Данийн усан онгоцны vйлдвэрийн эзний vзэсгэлэнт Анна охинд ухаангvй дурлаж байжээ. Гэвч Анна бvсгvй залуухан, царайлаг, математикч Франц Лемаржийг сонгосон гэдэг. Мeн Лемарж Альфредийг олны eмнe математикийн ямар ч авьяасгvй нэгэн хэмээн доромжилжээ. Vvнээс болон математикийн салбарт амжилт гаргасан хvн энэ заалтанд ороогvй байна. Сангийн нэрэмжит шагналыг “динамитийн хаан” Альфред Нобелийн гэрээслэлээ vлдээсэн eдeр олгодог уламжлал тогтжээ. Уг шагналыг Нобелийн хeргийг товойлгон сийлсэн дvрстэй алтан медаль, диплом, мeнгe дагалддаг. Мeнгeн шагналын хэмжээ нь фондоос хамааран 30-70 мянган долларт байдаг ажээ.

Эх сурвалж : http://www.duunet.com

Өдөр бүрийн талх

2009/10/14 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй

Бидний мэддэггүй нэгэн ертөнцийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллага "Өдөр бүрийн талх" нэртэй нэгэн баримтад кино хийжээ. Та энхүү бүтээлээс Монголын насанд хүрээгүй хүүхдүүдийн тодорхой хэсэг, хүнд хүчир хөдөлмөр эрхэлэж амь зуухаас өөр аргагүй нөхцөлд байгааг харж болох юм. Сэтгэл гаргаад та заавал нэг үзээрэй.





Шошго : Шошго :

Хамгийн солиотой ер бусын эрдэмтэд!

2009/10/12 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй
10. Иоганн Конрад Диппель
Германд байдаг Франкенштейн-ы шилтгээнд төрж өссөн эрдэмтэн юм байна. 17-аар зуунд алхимич гэдгээрээ алдартай нэгэн байжээ. Гэхдээ тэрээр үхэшгүй мөнхийн болгодог бодис хайж судалдгаараа бүүр их алдартай байжээ. Хүний цогцос дээр туршилт хийдэг гэдэг цуу ярианаас сэдэвлэн зохиолч Мэри Шелли алдарт Доктор Франкенштейн гэдэг зохиолоо бичжээ.


9. Вернер фон Браун
Тэрээр 12 настайдаа салют бууддаг тоглоомон машин хийж их хүнтэй гудамжинд тавьж байсан гэнээ. Энэ бол зөвхөн эхлэл байжээ. Түнийг Герман улс 2-аар дайнд ялагдасаны дараа Америкууд цэргийн ялтан маягаар авч явсан байна. Тэрээр удалгүй Америкийн сансарын программын эхлэлийг тавьсан юм. Хүнийг сар руу явуулах ажлынхаа чөлөөт цагаар тэрээр усанд шумбах ба философи судлах хоббитой байсан гэнэ шүү.

8. Роберт Оппенгеймер
Манхеттен төслийг (Америкийн атомын бөмбөг анх хийж байсан төсөл) удирдаж байсан, еврей гаралтай эрдэмтэн байжээ. Атомын бөмбөгийн эсрэг байр суурьтай байсан, мөн Социализмыг жаахан дэмждэг байсан бололтой, үүнээсээ болж төслөөсөө хасагдаж, ажлаасаа халагдаж байсан. Голланд, санскрит хэл 2-ийг зүгээр таалагдаад сурж байсан гэнэ шүү.


7. Фримэн Дайсон
Хүндлэгдсэн, аугаа цөмийн физикч, мөн зохиолч тэрээр ямар ч зөгнөлт зохиолч атаархмаар бодолтой гэнэ шүү. 1960 онд тэрээр ирээдүйд хүн төрөлхтөн асар том, нарны системийг бүхэлд нь бүрхсэн сфер буюу агаар мандал барина гэж үздэг юм байна. Үүнийхээ тусламжтай нарны энергийг асар ихээр зөв ашиглах боломжтой гэж үздэг байжээ. Мөн тэрээр харь гаригийнханд үнэн сэтгэлээсээ итгэдэг байсан ба тун удахгүй бидэнтэй холбоо тогтооно гэдэгт огтхон ч эргэлзэдэггүй байжээ.

6. Ричард Фейнман
Манхеттен төслийн ажилтан, физикч эрдэмтэн. Тэрээр 20-аар зууны хамгийн аугаа эрдэмтэдийн нэгэнд зүй ёсоор ордог юм байна. Тийм боловч эрдэмтэн хүнээс асар ялгаатай хүн байжээ. Физикээс өөр Майя-чуудын иероглиф тайлах, байгаль орчин судлал ба хөгжим сонирхдог байжээ. Чөлөөт цагаараа янз бүрийн тулхүүр, цоож онгойлгох хоббитой байсан гэнэ шүү.


5. Джек Парсонс
Америкт Реактив хөдөлгүүрийн лабораториос гадна, энэхүү эрдэмтэн ид шидээр оролддог байсан ба өөрийгөө Антихрист гэж нэрлэдэг байжээ. Тэрээр ямар ч боловсролгүй нэгэн байжээ. Гэхдээ түүний зохион бүтээсэн пуужингийн түлшийг 2-аар дайны үед Америкууд сансрын аппаратуудынхаа туршилтанд хэрэглэдэг байжээ. Харамсалтай нь тэрээр 1952 онд өөрийн гэртээ туршилт хийх явцдаа дэлбэрч нас баржээ.

4. Джеймс Лавлок
Энэхүү эрдэмтэн хараат бус рэдэмтэн ба хими, биологи, анагаах ухаан, экологи зэрэг чиглэлээр судалгаа явуулдаг юм байна. Лавлок нь Геи-ийн онол (дэлхий нэгэн суперорганизм шиг оршдог) гэгчээр алдаршисан эрдэмтэн гэнэ. Энэхүү онолоороо удахгүй дэлхийн цаг агаар маш их өөрчлөгдөнө гэж үздэг аж Мөн тэрээр энэ онолдоо 2100 он гэхэд хүн төрөлхтөний 80% нь мөхөж сөнөнө гэж үздэг гэнэ.

3. Никола Тесла
Та мэдээж түүнийг л гартаа аянга барьсан хүнээр төсөөлж байгаа биз дээ. Түүний нээлтүүдийн ачаар манай дэлхий дээр цахилгааны эрин үе эхэлсэн билээ. Тесла мөн бараг унтдаггүй, биеэрээ нэвт цахилгаан гаргах үзүүлбэр зэргээрээ маш алдартай байжээ.




2. Леонардо да Винчи
Уран зургийн гайхалтай бүтээлүүдийг зурах заваараа, Леонардо да Винчи бараг бүх төрлийн шинжлэх ухаан, бүх л зүйлээр оролддог байжээ. Түүний тэмдэглэлийн дэвтэр нь маш олон гайхалтай, галзуу ч гэмээр санаануудаар дүүрэн байжээ. Эдгээр санаануудын зарим нь хэдэн зуун жилийн дараа биелэлээ олсон байна.



1. Альберт Эйнштейн
Мэдээжийн хэрэг энэ жагсаалтийн эхэнд Альберт Эйнштейн эхний байранд оржээ. Түүний физикт оруулсан хувь нэмэр бол үнэлэхийн аргагүй юм.

Кириллээр