Зураг гэж бас сонин юм аа

2009/10/30 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй


Энгийн мөртлөө нэг л сонин нүдийг минь хураад ч байх шиг Эсвэл нүд намайг хураад байгаач юмуу хэхэ гэхдээ л энэ зураганд учир байна. :P Та юу гэж бодож байна дэлгэрэнгүй дарж сонирхоорой. :))

Амьдрал гэж юу юм вэ?

2009/10/29 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Амьдрал гэж юу юм бэ?
Амьддаа хүн ямар байх ёстойг
Амьдралаас хү н юуг ухаардгийг
Амьдралд нухагдсан хүн ямар болдгийг
Аяндаа чи өөрийнхөөөрөө мэдчих юм              Ш.Долгор
Амьдрал гэж юу вэ? Амьдралын тухай ойлголтыг цөөн үгээр илэрхийлэх аргагүй юм. Амьдрал бол хязгааргүй баян, хэмжээлшгүй өргөн дэлгэр билээ.

Өөрийн ком дээрээ олон мессэнжер оруулмаар байна уу?

2009/10/21 Нийтэлсэн : etvgen 8 Сэтгэгдэлтэй
Та хэдэн yahoo ID-тай вэ? Ихэвчлэн хүмүүс олон account-тай байдаг тэгээд мэдээж өөрийн компьютердаа зэрэг зэрэг оруулчихвал сайхан л даа хэхэ Хаяа мессэнжерээр ... олон мессэнжер оруулдаг programm байна уу? нтр гээд асуугаад байдгийн тийм болохоор би блогтоо сайхан тайлбарлаад бэлдчихье гэж болдоо :)) тэгээд асуухлээр нь энэ холбоосоо өгөөд л амар болчино кк За тэхлээр олон мессэнжер оруулахад ямар нэгэн программ хэрэггүй Windows xp дээр зүгээр л гар аргаар тохируулж болно. зааварыг дагаад хийгээрэй !




1. Start >> Run орно.
2. Тэгээд тэр хэсэгтэй regedit гэж бичээд ENTER дарна.
3. Дараан дараах дараалалаар нэгээд л байна HKEY_CURRENT_USER >> Software >> Yahoo >> Pager >> Test
4. Test folder дээр хулганы баруун товчыг даран New >> DWORD Value сонгоод Plural гэсэн нэр өгч хадгална.
new dm value
5. Үүний дараа шинэ нээсэн Plural дээрээ ENTER дарж ороод >>
Value data : 1
Base : Decimal болгож өгөөд OK дараад л боллоо.

edit dword value


Ингээд л олон мессэнжер ордог болж байгаамдаа. :D Амжилт !!!
Шошго : Шошго :

Youtube-ээс бичлэг татахад ямар нэгэн programm хэрэггүйшдээ

2009/10/19 Нийтэлсэн : etvgen 7 Сэтгэгдэлтэй
Хүмүүс мессэнжэрээр youtube-ээс видео татдаг pro байна уу? нтр гээл асуугаад байхийн миний хувьд бол би зүйгээр л нэг site-руу ороод бичлэгийнхээ URL-ийг бичээд л хүссэн видеогоо MP4, FLV файлаар татаад авчихдаг. Ямар нэгэн байдлаар programm нтр суулгаж өөрийнхөө ком дээр ачаалал өгөх үнэн дургүй :P кк. За за тэхлээр та www.youddl.com хаягаар орж Youtube болон MySpace, MetaCafe, DailyMotion, Vimeo гэх мэтчилэн бас бус олон site-аас хүссэн видеогоо хаялбархаан татаж авч чадахаар боллоо. Амжилт :))
Бичлэгийнхээ URL гэж юу юм бэ?
Таны үзэж буй бичлэгийн хажууд байгаа холбоос

Recent comment -ыг блогтоо нэмэх

2009/10/15 Нийтэлсэн : etvgen 15 Сэтгэгдэлтэй
Recent comment буюу шинэхэн сэтгэгдэлүүдийг өөрийн блогтоо яаж оруулах вэ?. Blogger-т feed-ын тусламжтайгаар үүнийг харуулах боломж байдаг ч feed нь яг тухайн үед орсон comment-ыг тухай бүрт нь харуулж чаддаггүй. Нэг үгээр хэлвэл хугацааны завсараар feed-ээ update хийгээд байгаа юм шиг байгаа юм. Тийм болохоор зайлшгүй иймэрхүү зүйл хэрэг болоод байна.Тэгвэл доорх кодыг өөрийн блогтоо байрлуулаад бүх зүйл шийдэгдэх нь байна.



<div class="widget-content">
<script style="text/javascript" src="http://sanakae.googlepages.com/js_comments.js"></script><script style="text/javascript">var a_rc=10;var m_rc=true;var n_rc=false;var o_rc=32;</script><script src="http://muruudii.blogspot.com/feeds/comments/default?alt=json-in-script&callback=showrecentcomments"></script>
</div>

дээрх кодын http://muruudii.blogspot.com/ гэсэн хэсгийг өөрийн блогоор солих хэрэгтэй.
a_rc=10; // нийт харагдах comment-ын тоо
o_rc=32 // нийт харагдах comment-ын урт

Aмжилт Эх үүсвэр : www.sanakae.com
Шошго : Шошго :

Альфред Нобель гэж хэн байв?

Нийтэлсэн : etvgen 3 Сэтгэгдэлтэй
Нобель гэж хэн байв аа. Тvvний тухай янз бvрээр л бичдэг. Тvvнийг ах дvv нартайгаа таарч тохирдоггvй, бусадтай нийцэрхvv биш, ааш муутай зожиг, хэдэн цагаар ч хамаагvй ганцаараа юм бодоод суучихдаг хvн байсан гэдэг. Тэрээр мeн хvvхнvvдэд таалагддаггvй байжээ. Харин тvvнд зохион бvтээх их авьяас л заяасан юм. Усан доорх тэсрэх бeмбeгийг анх зохиосон Эммануель Нобелийн олон хeвгvvд дундаас Альфред ганцаараа эрин зууныг дамжин мeнхрeх жамтай байжээ. Эцэгньхvvдээ физик болон химийн хамгийн шилдэг багш нарыг хeлслeн хичээл заалгадаг байжээ. Харин ээж нь тvvний этгээд занд санаа зовон бусдаас eeр ийм хvн манай гэр бvлд яагаад бий болов гэж бухимдан vглэдэг байлаа. Гэхдээ тvvний онцгой хичээл зvтгэл багш нарынх нь гайхлыг тeрvvлдэг байлаа. Альфред Европын шилдэг эрдэмтэдтэй уулзан мэргэжил боловсролоо дээшлvvлсний vр дvнд богино хугацаанд чадварлаг химич болсон юм. Тэр дарь орлуулагчийг олох талаар нухацтай судалгаа хийж эхлэв. Энэ нь тvvний баяжихын vндсийг тавьсан гэдэг. Дарь бол vнэтэйгээс гадна тохиромж муутай, бас амархан нордог. Тийм болохоор дарийг орлох бодисыг нээсэн хvн эрин зуунд алдаршаад зогсохгvй сая саяар тоологдох орлоготой болох боломж байлаа. Иймээс тэр эцэгтэйгээ нитроглицeрин гэдэг бодисыг ашиглах талаар ярилцжээ. Туршилт…Хvхрийн хvчил болон азотын хvчлийн хольцыг халаатал хуруу сав дэлбэрчээ. Дараа нь Асканио Собреро гэгч итали эр vvнээс санаа аван уг хольцонд бага зэрэг глицерин нэмээд vvссэнбодисыг нитроглицерин гэж нэрлэсэн боловч тvvнийгээ хаанаа яаж ашиглахаа мэдэхгvй байжээ. Гайхалтай нь энэ нь тэдний яриад л байсан дарь орлуулагч байсан юм. Харин Собреро уг бодисыг зvрхний eвчтэй хvнд аяга усанд хоёр дуслаар хийж уулгахаас eeр арга олсонгvй. Тэвчээртэй Альфред энэ бодисыг олон зvйл дээр туршин vзээд чухам юунд хамгийн их хэрэгтэй болохыг нээж олжээ. Ийнхvv Собрерог биш, гагцхvv Альфредийн шинээр гаргаж авсан нитроглицериний ид шидийн талаар дэлхий даяар шуугиж байлаа. Ингээдтvvний нитроглицериний vйлдвэр хаа сайгvй нээгдэж Альфред дэлхийн зах зээлийг эзлэн авахаар шаргуу ажиллаж эхэлжээ. Гэвч энэ бодисын шинж чанар нь бvрэн судлагдаагvй, vйлдвэрлэх технологи нь бvрэн баталгаажаагvй, аюулгvй ажиллагааны хувьд эрсдэлтэй гэдгийг Альфред хэн нэгэнд хэлээгvй ч дотроо маш их шаналж байлаа.1864 онд Стокгольм хотыг хvчтэй дэлбэрэлт доргиов. Ах дvv Нобелийн шинэ фабрикт илгээхээр бэлтгэсэн 100 кг нитроглицерин дэлбэрч байшин барилга нуран, бvх ажилчдыг нуранги доор булшилжээ. Шведийн сонин хэвлэлд “тэнд цогцос байхгvй, харин хvний яс, махны овоо л байв” хэмээн бичиж байлаа. Альфред өөрөө нvvрэндээ хeнгeн шарх олсон боловч бага дvv Эмиль нь ажилчидтай хамт амь vрэгджээ. Аавдаа энэ мэдээг дуулгахад эцэг нь хэдэн минут таг дуугvй гeлврч байснаа ямар нэгэн зvйл хэлэх гэж байгаа мэт толгойгоо эргvvлэнгvvтээ хeсeр унаж, тvvнээс хойш саа eвчинд нэрвэгдэн найман жил хэвтэрт байж байгаад eeд болсон гэдэг. Ингээд нитроглицериний vйлдвэрлэлийг зогсооход хvрсэн байна. Гэхдээ Альфред дахиад л лабораторид сууж туршилтыг тэвчээртэй хийсний vр дvнд хуурай, шатдаггvй, зeвхeн тодорхой нeхцeлд дэлбэрдэг шинэ бодис динамитийг бий болгожээ. Ингэснээр тvvний ажил vйлс нь дахин цэцэглэж, бvр “динамитийн хаан” хэмээн нэрлэгдэх болов. Ингээд тэрээр Парист шилжин ирж eндeр vнэтэй харш худалдан авчээ. Ингэснээр тvvнийг томоохон язгууртнуудын хvлээн авалтанд албан ёсоор уридаг болжээ. Гэхдээ тvvнийг тодорхой хvрээнээс бусад газар сайн мэддэггvй байлаа. Альфред лабораторид богино хугацаагаар эрчимтэй ажилласны эцэст каучукан дугуйтай унадаг дугуйны хамгийн анхныхыг зохиожээ. Мeн удалгvй байлдааны пуужин зохиогчийн эрхийг авч, хиймэл торго бvтээх жорыг хvртэл гаргав. Тэрбээр дэлхий дахинд алдаршив. Гэвч тvvний хувийн амьдрал аж жаргалгvй байв. Бага залуудаа дурлаж явсан бvсгvй нь eeр хvний эхнэр болжээ. Тvvнээс хэзээ хойно нэгэн цэцгийн дэлгvvрийн худалдагч хvvхэнд сэтгэлтэй болж гэрлэсэн байна. Гэтэл тvvний эхнэр 20-хон настай Софи бvсгvй эд мeнгeнд толгой нь мансуурч зугаа цэнгэл хeeж явсаар эцэст нь eeр хvнээс хvvхэдтэй болсноор тэдний 18 жилийн хамтын амьдрал сvйрсэн байна. Тэр явдлаас хойш Альфред хоёр жилийн турш нойр хоолгvй явсаар санаа сэтгэлийн гvн зовлонд автан хэдэн vнэнч зарц нарынхаа хараа хяналтан доор асруулж байгаад 1896 оны 12-р сарын 10-нд насан эцэслэжээ. Тvvний гэрээслэлийг гvйцээсэн нотариатч хамгийн эцсийн хvсэлтийг нь нийтэд сонордуулсангvй. Альфред eeрийг нь нас барсны дараа венийн судсаа огтлохыг захисан юмсанж. Учир нь тэр eeрийгee летаргия буюу vхсэн мэт унтдаг eвчин туссан байж магадгvй хэмээн болгоомжилж амьдаараа оршуулагдахаас айжээ. Гэхдээ “динамитийн хаан” хэмээн дэлхийд алдаршсан Нобель гэрээслэл vлдээсэн. “Миний бvх хeрeнгe, хогшлыг минь миний итгэмжлэгдсэн хvмvvс бэлэн мeнгe хeрeнгe болгох ёстой. Ингэж цугласан хeрeнгe нь банкинд найдвартай хадгалагдана. Мeнгe хeрeнгe шинжлэх ухаан, уран зохиолын болон энх тайвны vйл хэрэгт хувь нэмэр оруулсан хvмvvст шагнал болгон олгох тусгай сангийн эзэмшил болно”гэж захижээ. Тэр гэрээслэлдээ таван салбарыг зааж нэрлээд харин математикийг дурссангvй. Учир нь тэр Данийн усан онгоцны vйлдвэрийн эзний vзэсгэлэнт Анна охинд ухаангvй дурлаж байжээ. Гэвч Анна бvсгvй залуухан, царайлаг, математикч Франц Лемаржийг сонгосон гэдэг. Мeн Лемарж Альфредийг олны eмнe математикийн ямар ч авьяасгvй нэгэн хэмээн доромжилжээ. Vvнээс болон математикийн салбарт амжилт гаргасан хvн энэ заалтанд ороогvй байна. Сангийн нэрэмжит шагналыг “динамитийн хаан” Альфред Нобелийн гэрээслэлээ vлдээсэн eдeр олгодог уламжлал тогтжээ. Уг шагналыг Нобелийн хeргийг товойлгон сийлсэн дvрстэй алтан медаль, диплом, мeнгe дагалддаг. Мeнгeн шагналын хэмжээ нь фондоос хамааран 30-70 мянган долларт байдаг ажээ.

Эх сурвалж : http://www.duunet.com

Өдөр бүрийн талх

2009/10/14 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй

Бидний мэддэггүй нэгэн ертөнцийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллага "Өдөр бүрийн талх" нэртэй нэгэн баримтад кино хийжээ. Та энхүү бүтээлээс Монголын насанд хүрээгүй хүүхдүүдийн тодорхой хэсэг, хүнд хүчир хөдөлмөр эрхэлэж амь зуухаас өөр аргагүй нөхцөлд байгааг харж болох юм. Сэтгэл гаргаад та заавал нэг үзээрэй.





Шошго : Шошго :

Хамгийн солиотой ер бусын эрдэмтэд!

2009/10/12 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй
10. Иоганн Конрад Диппель
Германд байдаг Франкенштейн-ы шилтгээнд төрж өссөн эрдэмтэн юм байна. 17-аар зуунд алхимич гэдгээрээ алдартай нэгэн байжээ. Гэхдээ тэрээр үхэшгүй мөнхийн болгодог бодис хайж судалдгаараа бүүр их алдартай байжээ. Хүний цогцос дээр туршилт хийдэг гэдэг цуу ярианаас сэдэвлэн зохиолч Мэри Шелли алдарт Доктор Франкенштейн гэдэг зохиолоо бичжээ.


9. Вернер фон Браун
Тэрээр 12 настайдаа салют бууддаг тоглоомон машин хийж их хүнтэй гудамжинд тавьж байсан гэнээ. Энэ бол зөвхөн эхлэл байжээ. Түнийг Герман улс 2-аар дайнд ялагдасаны дараа Америкууд цэргийн ялтан маягаар авч явсан байна. Тэрээр удалгүй Америкийн сансарын программын эхлэлийг тавьсан юм. Хүнийг сар руу явуулах ажлынхаа чөлөөт цагаар тэрээр усанд шумбах ба философи судлах хоббитой байсан гэнэ шүү.

8. Роберт Оппенгеймер
Манхеттен төслийг (Америкийн атомын бөмбөг анх хийж байсан төсөл) удирдаж байсан, еврей гаралтай эрдэмтэн байжээ. Атомын бөмбөгийн эсрэг байр суурьтай байсан, мөн Социализмыг жаахан дэмждэг байсан бололтой, үүнээсээ болж төслөөсөө хасагдаж, ажлаасаа халагдаж байсан. Голланд, санскрит хэл 2-ийг зүгээр таалагдаад сурж байсан гэнэ шүү.


7. Фримэн Дайсон
Хүндлэгдсэн, аугаа цөмийн физикч, мөн зохиолч тэрээр ямар ч зөгнөлт зохиолч атаархмаар бодолтой гэнэ шүү. 1960 онд тэрээр ирээдүйд хүн төрөлхтөн асар том, нарны системийг бүхэлд нь бүрхсэн сфер буюу агаар мандал барина гэж үздэг юм байна. Үүнийхээ тусламжтай нарны энергийг асар ихээр зөв ашиглах боломжтой гэж үздэг байжээ. Мөн тэрээр харь гаригийнханд үнэн сэтгэлээсээ итгэдэг байсан ба тун удахгүй бидэнтэй холбоо тогтооно гэдэгт огтхон ч эргэлзэдэггүй байжээ.

6. Ричард Фейнман
Манхеттен төслийн ажилтан, физикч эрдэмтэн. Тэрээр 20-аар зууны хамгийн аугаа эрдэмтэдийн нэгэнд зүй ёсоор ордог юм байна. Тийм боловч эрдэмтэн хүнээс асар ялгаатай хүн байжээ. Физикээс өөр Майя-чуудын иероглиф тайлах, байгаль орчин судлал ба хөгжим сонирхдог байжээ. Чөлөөт цагаараа янз бүрийн тулхүүр, цоож онгойлгох хоббитой байсан гэнэ шүү.


5. Джек Парсонс
Америкт Реактив хөдөлгүүрийн лабораториос гадна, энэхүү эрдэмтэн ид шидээр оролддог байсан ба өөрийгөө Антихрист гэж нэрлэдэг байжээ. Тэрээр ямар ч боловсролгүй нэгэн байжээ. Гэхдээ түүний зохион бүтээсэн пуужингийн түлшийг 2-аар дайны үед Америкууд сансрын аппаратуудынхаа туршилтанд хэрэглэдэг байжээ. Харамсалтай нь тэрээр 1952 онд өөрийн гэртээ туршилт хийх явцдаа дэлбэрч нас баржээ.

4. Джеймс Лавлок
Энэхүү эрдэмтэн хараат бус рэдэмтэн ба хими, биологи, анагаах ухаан, экологи зэрэг чиглэлээр судалгаа явуулдаг юм байна. Лавлок нь Геи-ийн онол (дэлхий нэгэн суперорганизм шиг оршдог) гэгчээр алдаршисан эрдэмтэн гэнэ. Энэхүү онолоороо удахгүй дэлхийн цаг агаар маш их өөрчлөгдөнө гэж үздэг аж Мөн тэрээр энэ онолдоо 2100 он гэхэд хүн төрөлхтөний 80% нь мөхөж сөнөнө гэж үздэг гэнэ.

3. Никола Тесла
Та мэдээж түүнийг л гартаа аянга барьсан хүнээр төсөөлж байгаа биз дээ. Түүний нээлтүүдийн ачаар манай дэлхий дээр цахилгааны эрин үе эхэлсэн билээ. Тесла мөн бараг унтдаггүй, биеэрээ нэвт цахилгаан гаргах үзүүлбэр зэргээрээ маш алдартай байжээ.




2. Леонардо да Винчи
Уран зургийн гайхалтай бүтээлүүдийг зурах заваараа, Леонардо да Винчи бараг бүх төрлийн шинжлэх ухаан, бүх л зүйлээр оролддог байжээ. Түүний тэмдэглэлийн дэвтэр нь маш олон гайхалтай, галзуу ч гэмээр санаануудаар дүүрэн байжээ. Эдгээр санаануудын зарим нь хэдэн зуун жилийн дараа биелэлээ олсон байна.



1. Альберт Эйнштейн
Мэдээжийн хэрэг энэ жагсаалтийн эхэнд Альберт Эйнштейн эхний байранд оржээ. Түүний физикт оруулсан хувь нэмэр бол үнэлэхийн аргагүй юм.

Оддын IQ

2009/10/11 Нийтэлсэн : etvgen 5 Сэтгэгдэлтэй
Энэ удаа бид оддын IQ хэмээг хүргэж байна. Мэдээж хамгийн өндөрөөр нь Альберт Эйнштейн, Билл Гейтс нар байсан бол хамгийн багаар нь Сильвестр Сталлоне, Пэрис Хилтон нар орсон байна. IQ гээд наад захын хүүхэд хариулаад 50 аас дээш оноо авчихдаг байхад Сильвестр Сталлоне маань дөнгөж даваад, бүүр 23 оноо авсан олны танил бүсгүй хүртэл байх юм.



* — 163 Альберт Эйнштейн
* — 134 Владимир Путин
* — 160 Билл Гейтс
* — 80 Обычная блондинка
* — 151 Жессика Альба
* — 120 Жордж Буш
* — 159 Александр Солженицын
* — 97 Дарья Сагалова
* — 23 Жденка Подкапова
* — 101 Брюс Уиллис
* — 187 Оноре де Бальзак
* — 70 Пэрис Хилтон
* — 106 Алла Пугачева
* — 54 Сильвестр Сталлоне
* — 118 Анджелина Джоли

Таны IQ хэр сайн бэ?

2009/10/07 Нийтэлсэн : etvgen 36 Сэтгэгдэлтэй
IQ гэж юу вэ? IQ гэдэг үгийг сонсоогүй хүн гэж үгүй байх. Тэгвэл харин IQ гэж яг юу юм бэ? та мэдэх үү. Товчхондоо энэ IQ гэгчийг нэг өгүүлбэрээр тайлбарлавал "Таны оюун ухаан, сэтгэн бодох чадварыг үнэлсэн оноо" гэж ойлгож болох юм. IQ-г хэзээнээс хэмжих болсон, хэрхэн хэмжидэг, амьдралд нийцэж байна уу? гэх мэт асуултын хариуг www.nice.mn нээс авч болох юм. харин одоо бүгдээрэй IQtest орж үзэх үү?


IQ Дvн
170 ба дээш оноо - Гоц ухаантны IQ
156-169 оноо - маш єндєр IQ
137-155 оноо - єндєр IQ
120-136 оноо - дундаас дээш IQ
106-119 оноо - дундаас доош IQ
90-105 оноо - Бага IQ
89 ба доош оноо - маш бага IQ
70-аас доош IQ-тэй хvмvvсийг "олигрофен" хэмээн нэрлэх бєгєєд энэ бvлэг нь дотроо: дебиль (50-70), имбецил (25-50), мангуу (25-аас бага) гэж хуваагддаг.
Тестийг дахин бєглєхєд IQ-ийн vзvvлэлт 3-10 оноогоор єєрчлєгдєх ба, гурав дахь удаагаа бол бараг єєрчлєгддєггvй. Сэтгэгдэл дээр өөрийн IQ оноогоо шудрагаар үлдээгээрэй минийх 109 байна. жоохон яараад гялалзуулчихсан чинь бага байх шиг байна нтр кк :P

Кириллээр багажыг блогтоо байрлуулах

Нийтэлсэн : etvgen 5 Сэтгэгдэлтэй
Өмнө нь би http://krilleer.blogspot.com/ гэж ороод бичдэг байсан өөрийн блогтоо яаж оруулах вэ гэж нэлээд үзсэн харин нэг өдөр www.kula.bblog.mn дээрээс олсон сая дахиж ороод хайсан тэр бичлэгээ олсонгүй за за ямарч байсан өөрийн блогтоо энэ багажыг суулгах гэсэн олон хүн байгаа байх за тэхлээр Dashboard >> Layout >> Page Elements >> гэж ороод Аdd a Gadget >> HTML/JavaScript Add сонгоод дотор нь доорх кодыг хуулж тавиад л боллоо.

width - өргөн,
height - өндөр. энэ 2 ийг ард байгаа 200, 120 гэсэн тоог та өөрийн блогтоо тааруулаад хүссэнээрэй өөрчилж болно. За амжилт !

<script src="http://haraduut.googlepages.com/krilleer_dist.js" type="text/javascript"></script>

<table>

<tr>

<td style="font-family:tahoma;font-size:4;">

<textarea id="jishee" style="width:200px;height:120px;border:1px darkgray solid;font-family:tahoma;font-size:4;"></textarea>

<div id="Krilleer" style="color:#666666;;font-weight:bold;font-size:10px;font-family:tahoma;"></div>

<br/><br/>

</td>

</tr>

</table>

<script type="text/javascript">K2.Bolgoodoh(document.getElementById("jishee"));</script>

Шошго : Шошго :

Dota сонирхогчдын ЗУРХАЙ болон ДУУ

Нийтэлсэн : etvgen 7 Сэтгэгдэлтэй
Маргааш warcraft одтой dota өдөр. Өдрийн нар first blood хийхэд мандаж rampage kill хийхэд жаргана. Хол яваар одогсод vanguard нийлүүлж, roshan-ы зүг мөрөө гаргавал зохимжтой. Sange&Yasha нийлүүлбэл сугарах нигууртай тул нийлүүлэхгүй байвал зохистой. Эл өдөр butterfly, lothars edge, phase boots нийлүүлэх, triple kill хийх зэрэг үйлнээ сайн.

Харин dominator, critical нийлүүлэх, 4v5 хийх зэрэг үйлнээ муу болноо. Өдрийн сайн баатар нь Blookseeker, Razor, Shadow fiend, Lord of avernus. Сугарсан хүмүүс "Энэ өдрөөс хойш дахиж тоглохгүй" гэсэн тарныг 108 удаа чанга уншиж компьютераасаа устгах хэрэгтэй.

За энд харин /LISBSN/ гэдэг нэг залуу NO EXIT гээд залуу хамтлагийн дуун дээр DOTA ны эффектүүдийг нэмж МИКС хийсэн байна. Хөөрхөн санагдав...
татах бол энд дар

www.kula.mn

Add Twitter to your Blogger blog

2009/10/06 Нийтэлсэн : etvgen 7 Сэтгэгдэлтэй
Blog-тоо Twitter update хэрхэн байрлуулах вэ? За хамгийн түрүүнд та http://twitter.com/badges/blogger орж login хийнэ. Түүний дараа доорх зураг нь дээрх шиг болох ёстой за тэгээд амархан grab the code дээр дараад доор гарч ирэх кодыг copy-доод dashboard >> layout >> Page Elements гэж ороод Add a Gadget >> HTML/JavaScript Add сонгоод дотор нь хийгээд л боллоо. :)
Number of tweets - сүүлийн хэдийг харуулах вэ гэсэн үг
Title - Энэ хэсэгт та өөрийн нэрээ өгнө. аль эсвэл No Title чагталцанч болно.




Photobucket
Шошго : Шошго :

Дэлхий дээр сүпер ой тогтоох чадвартай 4 хүн байдаг

2009/10/03 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй
Сүпер ой тогтоолттой хүмүүсийн хувьд энэ нь билэг авъяас биш, асуудал болдог байна. Тэдний оюун ухаан бүх зүйлийг хадгалж байдаг компьютерийн санах ой шиг: он сар өдөр, нэр, үнэмлэхний дугаар, тэр ч байтугай өдрийн цайндаа юу уухаа хүртэл бүх зүйл тогтоогдсон байдаг ажээ. Сүпер ой тогтоолттой ердөө 4 хүн байдаг нь тогтоогдсон бөгөөд эмгэг судлалын мэргэжилтнүүд энийг OCD буюу сэтгэл мэдрэлийн эмгэгтэй холбоотой гэж үзэж байгаа бөгөөд тодорхойлогдоогүй өөр олон хүн байгааг ч үгүйсгэхгүй байна.

Тэгэхээр Айрвин мужийн Калифорниагийн их сургуулийн ой тогтоолт болон мэдрэл судлалын төвд хийсэн судалгааны гол судлагдахуунаар ямар дөрвөн хүн орсоныг танилцуулая.

1. Боб Петрелла.

Лос Анжеласын Теннис сувгийн продюсер Боб Петрелла утасныхаа бүх дугаарыг санадаг боловч тэрээр хамгийн гайхамшигтай спортын үйл явдлуудыг санах чадах чадвартай ажээ. Түүнд 1981 оны 3-р сарын 30 гэсэн он сарыг өгөхөд Рэйгэний буудуулсаныг хэлээд зогсохгүй, НСАА-ын аврагын тэмцээнд Индиана Хойд Каролиныг хожсон талаар хэлсэн. Түүнд өөрийнх нь үзсэн тогтолтуудын тухай асуухад дан ганц тоглолтын өдрийг хэлээд зогсохгүй хэдэн оноогоор хожсон тухай хэлж чаддаг байна. Петреллагийн хэлснээр "тэрээр таван нас хүрснээс хойш өөрийнхөө хоёр төрсөн өдрөөс бусад бүхнийг санадаг" гэжээ. Тэр хаана байснаа ахлах сургуульд найзуудтайгаа юу хийж байснаа хэлж чаддаг. 1970 оны дүр зургууд түүний толгойд тодхон байдаг ажээ. "Би ATM-ийн бүх кодууд, хүмүүсийн бүх дугаарыг санадаг" гэж хэлсэн байна.Би утсаа 2006 оны 9-р сарын 24-нд алдсан. Их олон хүн утсаа алдах үедээ, утсан дээр нь бүх дугаар нь байсан болохоор их цочролд ордог. Тэрээр хүний дугаарыг толгойдоо цээжилчихдэг учраас утсандаа хүний дугаар хадгалдаггүй юм байна.

2. Жилл Прайс

Энэ дөрвөн хүнээс хамгийн мэдлэгтэй нь байж болох Жилл Прайс өөрийнхөө энэ чадварыг "зогсдоггүй, хянаж болдоггүй, ядаргаатай авъяас гэж тодорхойлжээ. Тэрээр энэ байдлынхаа тухай анх мэдээд "мартаж чаддаггүй эмэгтэй" гэдэг дурдатгалаа нийтлүүлсэн байна. Прайс 14 настайгаасаа хойших амьдралынхаа бүх л өдрүүдийг нэг бүрчлэн санадаг бөгөөд өөрийнхөө сүпер ой тогтоолтоо камертай гадуур явж харьцуулдаг байна. Хэрэв "би нэг өдрийг мартлаа гэхэд бичлэгээ гаргаж ирээд л тэр өдрийн тухай үздэг" гэж хэлжээ. Түүнтэй үдэшлэг дээр уулзсан хүмүүс Локербигийн онгоцны осол (1988-12-21)-оос Далласын эцсийн хэрэг хүртэлх үйл явдлын он сар өдрөөс өгсүүлээд бүгдийг нь санаж чаддаг түүний чадварын тухайд их сэтгэл дүүрэн байдаг ажээ. Дуртатгалдаа тэрээр зовлон тарьсан үйл явдлуудыг мартаж чаддаггүй тул гай зовлонт сүпер ой тогтоолт гэж дүрслэн бичжээ.

3. Брэд Виллиямс

Өөр нэг сүпер ой тогтоолттой, энэ чадвараа шалгуулахыг хүлээн зөвшөөрсөн гуравдагч хүн нь Брэд Виллиямс ажээ. 1991 оны 11-р сарын 7-нд юу болсон тухай асуувал танд Мэжик Жонсоны ХДХВ нь эерэг гарсаныг мэдэгдсэн өдөр гэж хэлэх болно. Ингээд зогсохгүй пүрэв гариг байсныг, долоо хоногийн өмнө нь цасан шуургатай байсныг ч хэлжээ. Боб Петрелатай адилгүй нь Виллиямс спортын үйл явдлын талаар мэдэхгүй ч под урлагийн зүйлсийн тухай гаргууд сайн мэддэг бололтой. Тэрээр танд Академийн шагналын ялагч, 1984 киноны категорийн бүх таван асуултуудыг хэлж өгч чадах ажээ.

4. Рик Бэйрон

Клевлэндийн уугуул ирсэн Рик Бэйрон Жилл Прайсын тухай сонинд нийтлэсний дараахан гэнэт гарч ирж USA түдэй сонинд шуудхан өөрийнхөө энэ чадварын тухай зарлалаа. Прайс, Бэйронтой адилгүй нь тэрээр энэ хүчээ ямар нэг юм хожиход ашигладаг байна. Ажилгүй тэрээр туйлын мэдлэг сайтай, байнга тэмцээн уралдаанд орж ялж байдаг байна. Түүний хожсон шагналуудад зоогийн газрын бэлэгний кард, спортын тэмцээн үзэх тасалбар, бүх зардлыг нь даах аялалд хүртэл явж байжээ. Бэйрон 11 наснаас хойшхи амьдралынхаа бүх л өдрийг сайн санадаг гэж мэдэгдсэн бөгөөд 7 настай хүртэлх өдөр бүрийг эргэн санаж чаддаг ажээ. Бэйроны эгч "Тэр бүх зүйлээ эмх цэгцтэй байлгаж, төрөлжүүлдэг. Хотын, холбооны хадгаламжийн банкны бүх тооцооны хуудсыг хадгалдаг" гэж мэдэгджээ.

Н.Пунсалноров

Кириллээр